• (976) 7011-1010

Шүүлтүүртэй интернэт

Энэ үйлчилгээ нь насанд хүрэгчдэд зориулагдсан (18+) агуулга бүхий веб сайтруу хандах хандалтыг хязгаарлах үйлчилгээ юм.

1. Ситинэт компаний Контент филтер

Айл өрх болон албан байгууллагын хэрэглэгчид интернэт үйлчилгээний гэрээ байгуулахдаа уг үйлчилгээг сонгон ашиглах боломжтой юм. Энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн нас, хүйс ашиглаж буй компьютер, гар утас зэргээс үл хамааран (18+) контентийг гэрээний хугацаанд хязгаарлах юм.

2. Програм хангамж ашиглан контент филтер хийх

Та өөрийн ашиглаж буй компьютер дээр өөрт тохирох програм хангамжийг суулгаж насанд хүрэгчдэд зориулсан (18+) контент болон бусад өөрийн хүссэн веб сайтуудыг хаах боломжтой болох юм. Програм хангамжийн хувьд ихэнхдээ суурин болон зөөврийн комьютерт зориулагдсан байдаг учир гар утас болон таблетийг хаах боломжгүй байдаг.

Бид таньд “Kaspersky Internet Security” програмыг санал болгож байна

Зөвлөмж: Та www.safesearchkids.com веб хуудсыг өөрийн болон олон нийтийн ашигладаг компьютерийн homepage буюу үндсэн хуудас болгон сонгосноор +18 болон хүүхэд хандаж болохгүй бүх хуудсыг хайлтаар илрүүлэхгүй байх давуу талтай юм.