• (976) 7011-1010

IT зөвлөгөө

Kaspersky Internet Security 2013 ашиглан +18 веб хуудсын хандалтыг хаах
Parental control гэж юу вэ?

Parental control гэдэг нь тухайн компьютер дээрхи хэрэглэгчидийн компьютерийн болон интернетийн хэрэглээнд хязгаарлалт хийх боломжийг олгодог Kaspersky Internet Security 2013-н нэг бүрэлдхүүн хэсэг нь юм.

Parental control-н боломжууд

  • Компьютерын хэрэглээнд цагийн хязгаарлалт тавих
  • Сонгосон программуудыг блоклох
  • Интернетийн хэрэглээнд цагийн хязгаарлалт тавих
  • Вэб хуудасруу хандахыг контентоос хамааруулан хязгаарлах

Parental control-г идэвхижүүлэх

Kaspersky Internet Security 2013 үндсэн цонхыг нээнэ Үндсэн цонх дээрхи Parental Control-г дарна

Хягзаарлалт хийх хэрэглэгчийн нэрний ард байгаа Enable-г дарсанаар Parental control идэвхижнэ

Parental control-н тохиргоо хийх

  • Kaspersky Internet Security 2013 үндсэн цонхыг нээнэ
  • Үндсэн цонх дээрхи Parental Control-г дарна

Хязаарлалт хийх хэрэглэгчийн нэрний ард байгаа доорхи зураг дээр улаанаар хүрээлсэн товчлуур дээр дарсанаар Parental control-н тохиргоо хийх цонх нээгдэнэ

Parental control-н тохиргоо хийх цонх дээр компьютерын хэрэглээ, программуудын хэрэглээ, интернетийн хэрэглээ (цагийн хязгаарлалт тавих), веб хандалт (контентоос нь хамааруулан хязгаарлах), файл татах (төрлөөс нь хамааруулан хязгаарлах), messenger программуудын хэрэглээ (ICQ, Miranda, mIRC гэх мэт), social networking хэрэглээ (Facebook, Yahoo, Twitter гэх мэт), хувийн мэдээлэл өгөх, үг хэллэгийн хэрэглээ зэрэгт хяналт тохиргоо хийж болно.

Parental control дээр веб хандалтын тохиргоо хийх

  • Parental Control-н тохиргоо хийх цонхны зүүн хэсгээс Web Browsing-г сонгоно
  • Цонхны баруун хэсэгт байгаа Enable control-г чеклэнэ

  • Хэрвээ тодорхой төрлийн веб хуудсуудыг хаах бол Block websites from the following categories гэснийг сонгоно.
  • Block websites from the following categories-н доорхи жагсаалтаас хаах веб хуудсын төрлөө чеклэнэ