• (976) 7011-1010

Ажлын байр

Та ситинэтэд ажилласанаар
  • Нэгдмэл зорилготой эрч хүчээр дүүрэн, эвсэг залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.
  • Зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, үр дүнд тулгуурласан шагнал урамшуулал авна.
  • Хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагууд, дэлхийн шилдэг мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд хөгжиж дэвших боломжтой.
  • Мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, ёс зүйтэй, шинэчлэгч, манлайлагч байх урам зориг, хүсэл тэмүүллийг мэдэрнэ.
  • Ажилтнуудын нийгмийн халамжийн болон соёлын хөтөлбөрүүдэд хамрагдана. (Эрүүл мэндийн хөтөлбөр, даатгал, хөнгөлөлтэй зээл, фитнесс, нэмэгдэл, хөнгөлөлт, тэтгэмжүүд, спорт, клубын гишүүнчлэл г.м)
  • ТА “Нийгмийн хариуцлагыг Манлайлагч” компанийн нэг гишүүн болсноор Монгол Улсынхаа нийгмийн сайн сайхны төлөө өөрийн бодит хувь нэмрийг оруулж, түүнээсээ баяр баяслыг мэдрэх болно.
Сонгон шалгаруулалт

Ажилд орохыг хүссэн хүн бүхэнд манай сонгон шалгаруулалт нээлттэй бөгөөд бид үнэнч шударга шалгаруулалт явуулдаг.

Бүрдүүлэх материал:

  • Анкет
  • Бакалавр болон магистрын дипломны хуулбар
  • Сүүлийн 3 сард авахуулсан өнгөт, 3*4 зураг 1 ширхэг
  • Өмнө ажиллаж байсан газрын тодорхойлолт
  • Өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт

Нээлттэй ажлийн байр

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Үнэнч, шударга. Ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
  • Шинийг эрэлхийлэгч, идэвх санаачлагатай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Одоогоор нээлттэй ажлын байр зарлагдаагүй байна.

Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа бол онлайн анкетыг бөглөн ирүүлээрэй.