Захирлын мэндчилгээ
Өнгөрсөн 12 жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгчиддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье!
Манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдэдээ өндөр хурдтай, чанартай, найдвартай интернэтийн үйлчилгээ болон интернэтэд суурилсан бусад нэмэлт үйлчилгээнүүдийг хамгийн хямд үнээр хүргэх эрхэм зорилго тавин ажиллаж ирсэн билээ. Энэ хугацаанд Монгол улсын интернэт үйлчилгээний тэргүүлэгч компаниудын нэг болж чадсандаа манай хамт олон баяртай байдаг юм.
Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед бид хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг хангах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд, байнга шинийг эрэлхийлэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт техник технологийг ашиглан өргөтгөл шинэчлэлт хийхийн зэрэгцээ, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн компаний үйл ажиллагааг шинэ төвшинд гаргахаар чармайн ажиллаж байна.
Эс Ти Экс Ситинет Компаний цахим хуудсанд зочилсон танд баярлалаа.