Хурд шалгах
Монгол Улсын Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернэтийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахтай холбоотой заалтын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 онд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн /утастай болон утасгүй/ үйл ажиллагаанд олон улсын мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн хяналт, мониторинг хийлгэхээр зөвлөх үйлчилгээний тендерийг зохион байгуулсан байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний тендерт Английн Самнөүс /Samknows/ компани шалгарч, тус хорооны зүгээс зөвлөх үйлчилгээний төслийн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байна. Английн Самнөүс компанийн зүгээс интернэтийн үйлчилгээний чанарт мониторинг хийх үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй өрхийн интернэтийн үйлчилгээ авч буй хувь хэрэглэгчдийг тусгайлан боловсруулсан веб сайтаар “http://mongolia.samknows.com/” дамжуулан бүртгэж байна.
Та samknows-д бүртгүүлснээр сонгогдсон 100 хэрэглэгчийн нэг болж интернэтийн хяналт хийх зориулалт бүхий Вайтбокс /White box/ гэх тусгай төхөөрөмжөөр үнэгүй хангагдах юм. Хэрэглэгчид уг төхөөрөмжийг ашиглан өөрийн авч буй интернэтийн үйлчилгээний бодит хурдыг хэмжих боломжтой болно.
ХХЗХ-ны албан ёсны мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Харин та яг одоо интернэтийн хурдаа шалгахыг хүсвэл дараахи зааврын дагуу ажиллана уу.
-
Интернэтийн гадаад урсгалын хурд шалгах:
speedtest.net линкээр орж "Change Host" товчин дээр дараад Ulaanbaatar Gemnet LLC-серверийг сонгоно. BEGIN TEST товчин дээр дарна.
Учир нь энэ сервер монгол улсын интернэтийн гарцан дээр байрладаг тул таны гэрээгээр авсан хурдыг үнэн зөв тодорхойлж чадах юм. - Монгол доторхи интернэтийн хурд шалгахдаа Монгол улсад байрлах Жемнэт ХХК-н серверээс бусад серверүүдээс сонгоно. Тухайлбал: Kewiko, mBm TECHNOLOGY LLC
- Мөн та гадаадад байрлах серверүүдээс сонгон хурд шалгах боломжтой боловч тухайн серверийн ачаалал, байршил, холболтын нөхцөл зэргээс хамаарч хурд харилцан адилгүй байх тул энэ нь таны интернэтийн гадаад хурдыг үнэн зөв тодорхойлох боломжгүйг анхаарна уу.