Холболтын алдааны заавар
Citinet интернэт холболтын үед гарч болох алдаанууд
Холболтыг буруу хийсэн тохиолдолд гардаг түгээмэл алдаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөе.
Error #691Алдааны мэдээлэл: Хэрэглэгчийн нэр, нууц үг буруу байна.
- Та хэрэглэгчийн нэр, нууц үгээ буруу оруулсан байж болно. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ нягтлан шалгаж зөв оруулах хэрэгтэй. Нууц үгээ мартсан бол манай төв байранд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж нууц үгээ авч болно.
- Хэн нэгэн хүн таны хэрэглэгчийн эрхийг ашиглан интернетэд холбогдсон байж болох юм. Ийм тохиолдолд манай оператортой холбогдон шалгуулж хууль бус холболтыг хаалган нууц үгээ солиулах шаарлагатай. Бусдад өөрийн холболтын мэдээллийг алдахгүй байхыг анхаарна уу.
- Хэрэглэг чийн эрх тань идэвхгүй болсон байж болно. Өөрөөр хэлбэл төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хандалтын эрхийг тань түр хаасан тохиолдолд эрх тань идэвхгүй болдог. Иймд манай оператортой холбогдон хэрэглэгчийн эрхийн төлөв байдлыг шалгуулах хэрэгтэй.
- Ситинэт холболтын тохиргоог шалгах шаардлагатай.
Шийдэл:
- Ситинэт холболтын дүрсэн дээр хулганы заагчийг байрлуулан баруун товчийг товшоод Properties-г сонгоно.
- Option tab-н dialing option хэсгийн Include Windows logon domain-ийн өмнөх тэмдэглэгээг арилга.
- Security tab-н security optionsVerify my identify as follows хэсэгт Allow unsecured password-ийг сонгон OK товчийг дар.
- Эцэст нь дахин холбогдож үзээрэй.
Алдааны мэдээлэл: Сүлжээний картаа идэвхгүй болгосон байна.
Сүлжээний картаа идэвхжүүлэх хэрэгтэй. Үүний тулд:
- Start → Settings → Control Panel → Network Connections
- “Local Area connection” гэсэн об ъект дээр хулганы зааг чийг байрлуулан хулганы баруун тов чийг нэг товшин гар ч ирсэн ко мандын жагсаалтаас “Enable”-г сонгоно.
- Үүний дараа та дахин холбогдоод үзээрэй.
Алдааны мэдээлэл: Холболтын серверээс хариу ирэхгүй байна. Өөрөөр хэлбэл таны компьютер холболтын сервер хоёрын хооронд холболт тогтохгүй байна гэсэн үг.
- Юуны түрүүнд холболтын шуга мыг шалгах хэрэгтэй . Телефон шугамаар холбогддог бол ADSL моде м руу орсон болон түүнээс гарсан шуга мын холболтыг, UTP кабелиар холбогддог бол UTP кабелийн холболтыг шалгах шаардлагатай .
- Цаг агаарын нөх цөл байдал холболтонд муугаар нөлөөлж болно . Цаг агаар хэт их халуун хуурай байх эсвэл хэт хүйтэрсний ул маас холболтын дундын төхөөрө мжүүдийн хэвийн ажиллагаа алдагдах , кабель шуга м хөлдөх явдал тохиолддог. Иймд нөх цөл байдал сайжиртал түр хүлээгээд та дахин холбогдож үзнэ үү.
- Асуудал таны ко мпьютерийн сүлжээний картны хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой байж болно. Иймд ко мпьютерийн сүлжээ картны драйвэрийг (ADSL моде моор холбогддог бол моде мын драйверийг ) дахин суулгаж үзэх хэрэгтэй.
- Энэ бүхний эцэст асуудал хэвээр байвал та манай оператортой холбогдон дуудлага өг ч шалгуулна уу.
Алдааны мэдээлэл: Сервертэй холбогдож чадахгүй байна.
- Ситинэтийн холболтыг устган , дахин шинээр үүсгээд холбогдож үзнэ үү.
- Холболт үүсгэх зааврыг энэхүү гарын авлагын эхний хэсгээс харж болно.
- Лан картын драйвэраа танисан эсэхийг шалгах хэрэгтэй.
- Энэ бүхний эцэст асуудал хэвээр байвал та манай оператортой холбогдоно уу.
Алдааны мэдээлэл: Холболт хугацаандаа багтаж хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дотор холболт хийгддэг бөгөөд энэ хугацаанд багтаж холбогдож чадсангүй гэсэн үг.
- Компьютерийг restart хийх (унтрааж асаах ) хэрэгтэй
- Ситинэтийн холболтыг устган дахин үүсгээд холбогдож үз.
- Модем эсвэл сүлжээний картны драйверыг дахин суулга.
- Энэ бүхний эцэст асуудал хэвээр байвал та манай оператортой холбогдоно уу.
Алдааны мэдээлэл: PPP холболтын контрол протокол холболтыг зогсоосон байна.
- Оруулсан хэрэглэг чийн нэр , нуу ц үгээ нягтлан шалгах шаарлагатай.
- Ситинэт холболтын тохиргоог шалга.
- Ситинэт холболтын дүрсэн дээр хулганы заагчийг байрлуулан баруун товчийг товшоод Properties-г сонгоно.
- Option tab-н dialing option хэсгийн Include Windows logon domain-ийн өмнөх тэмдэглэгээг арилга.
- Security tab-н security optionsVerify my identify as follows хэсэгт Allow unsecured password-ийг сонгон OK товчийг дар.
- Эцэст нь дахин холбогдож үзээрэй.
Алдааны мэдээлэл: Сүлжээний картаа идэвхгүй болгосон байна.
Сүлжээний картаа идэвхжүүлэх хэрэгтэй.
- Компьютерийн дэлгэцний баруун доод буланд байрлах 2 Компьютерийн дүрсэн дээр хулганы заагчийг байрлуулж баруун товчийг товшиж “Network and Sharing center-г сонгож орно уу!
- “Manage network connection”-гэж ороод “Local area connection” дээр хулганы заагчийг байршуулж баруун товчийг товшиж “Enable” командыг сонгоно уу!
Дуудлагын төв:
Утас: 7011-1010.