Захирлын мэндчилгээ

Энэ хоёр жилийн хугацаанд бидэнд итгэж биднийг сонгож, үйлчлүүлж ирсэн хэрэглэгч та бүхэнд чин сэтгэлээс талархаж байна.

Бид интернет үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж эхлээд хэдийнээ хоёр жилийг үджээ. Хоёр жил гэдэг түүхэн он хэлхээсийн хувьд харьцангуй бага хугацаа боловч хэрэглэгч та бүхний дэмжлэгтэйгээр багагүй ажлыг хийж бүтээснээр интернетийн зах зээлд байр сууриа эзэлсэн тэргүүлэгч компани болжээ.

Энэ хугацаанд бид дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг бүхэлд нь хамруулсан цагираг хэлбэрийн суурь сүлжээг зохион байгуулах зэрэгт таван сая гаруй долларын шууд хөрөнгө оруулалтыг оруулсан байна. Үүний үр дүнд өрсөлдөгч болоод хэрэглэгчдийн дунд үйл ажиллагааны найдвартай байдал, интернетийн хурд, үйлчилгээний үнэ тариф зэрэг үзүүлэлтээр хамгийн шилдэг нь гэсэн нэр хүндийг хэдийнээ эзэмших болжээ.

Бид салбарын тэргүүлэгч компаний хувьд цаашид дан ганц өндөр хурдны интернетийг хэрэглэгч та бүхэнд найдвартай тасалдалгүй хүргэхээс гадна төрөл бүрийн кино, дуу, клип, мэдээ мэдээлэл зэрэг сонирхолтой шинэлэг үйлчилгээг хүргэх, албан байгууллагын хэрэглэгчдийн хувьд сервер байршуулах, вэб болон емайл хостинг хийх, VPN холболт хийх зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээг тогтмол үзүүлэх болно.

Дэлхий дахинд нэвтэрч буй шилэн кабелийн шинэ үеийн хөгжлийн дагуу бид 3 in 1 буюу дан ганц өндөр хурдны интернет биш интернетэд суурилсан яриа (VoIP) болон интернет кабелийн телевизийн (IPTV) үйлчилгээг хэрэглэгч та бүхэндээ тун удахгүй танилцуулах болно.

Энэ хоёр жилийн хугацаанд бидэнд итгэж биднийг сонгож, үйлчлүүлж ирсэн хэрэглэгч та бүхэнд чин сэтгэлээс талархаж байна. Хэрэглэгч та бүхнийг дэлхий ертөнцийн кибер орон зайд хамгийн найдвартай сүлжээгээр, хүссэн хурдаараа, уйдахгүйгээр аялах боломжийг олгохын тулд манай хамт олон хичээн ажиллах болно.

 
Дуудлагын төвийн утас: 70111010 | Цагийн хуваарь
© 2009 Citinet company. All rights reserved.
Developed by: miniCMS™ v2