Нэмэлт үйлчилгээ

  • Байгууллага хоорондын сүлжээ (VPN)

Хэрэв танай байгууллага 2 ба түүнээс дээш цэгүүдтэй бол тэдгээрийн хооронд шилэн кабелиар дотоод сүлжээ үүсгэн холбож өндөр хурдаар, маш богино хугацаанд мэдээлэл солилцох боломжийг олгож буй үйлчилгээ юм. Олон газар байрлах салбар хэсгүүд нэг дотоод сүлжээнд холбогдох учраас мэдээллийн нууцлал өндөр түвшинд хадгалагдах бөгөөд их хэмжээний мэдээллийг хормын дотор өндөр хурдаар дамжуулах боломжтой юм. Энэ  сүлжээ нь доорх 2 төрлийн холболттой бөгөөд та өөрийн байгууллагад тохирсныг сонгохыг зөвлөж байна.

  • MPLS VPN  сүлжээ

Ситинэт өөрийн суурь сүлжээ дээгүүр байгууллагын салбар оффисуудыг холбосон түнээл үүсгэн, байгууллагын хувийн мэдээллийг өндөр нууцлалтай холболтоор хангана.    
Давуу тал: MPLS VPN үйлчилгээг хэрэглэхэд заавал интернэтэд холбогдсон байх шаардлагагүй. Энэхүү сүлжээг дундаж болон томоохон хэмжээтэй, хотын дотор хэд хэдэн салбар оффисуудтай байгууллагад тохиромжтой.

  • IP VPN сүлжээ

IP VPN сүлжээг дурын хоёр ба түүнээс дээш оффисуудтай байгууллага авч болно. Бүх нэгж хэсгүүд интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
Давуу тал: Ашиглаж буй интернэтийн холболтонд суурилдаг учир харьцангуй хямд. Дотоод сүлжээгээ хувийн болон түрээсийн шугам хэрэглэхгүйгээр өргөтгөх боломжтой. Байгууллагын ажилтнууд, үйлчлүүлэгчид болон хөдөлгөөнт хэрэглэгчид интернэтэд холбогдсон дурын газраас байгууллагынхаа дотоод сүлжээнд холбогдох боломжтой. 

 

Бид таны хүссэн хурдыг хамгийн найдвартай технологиор хүргэж чадна.

 

 
Дуудлагын төвийн утас: 70111010 | Цагийн хуваарь
© 2009 Citinet company. All rights reserved.
Developed by: miniCMS™ v2