Интернэт үйлчилгээний Ситинэт компани нь “Цахим Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг холбосон этернэт сүлжээг байгуулан хамтран ажилладаг. Нийслэлийн болон Засгийн газрын харъяа төрийн байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөл, найдвартай үйлчилгээг санал болгож байна.
Бид техник технологийн шилдэг шийдлийг ашиглан Улаанбаатар хотын 85%-д өөрийн шилэн кабелийн сүлжээг үүсгэсэн бөгөөд найдвартай тасралтгүй холболт, тогтмол хурдыг танай байгууллагад өгөх болно.
