Даяаршиж буй орчин үед интернэтгүйгээр аливаа нэг бизнесийн салбарыг төсөөлөхөд бэрх болж байна. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй таны бизнест, танай байгууллагад найдвартай, хямд, сэтгэлд нийцэхүйц интернэтийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Чухам ийм үед Ситинэтийн интернэтийн үйлчилгээ танай байгууллагын хүсэл шаардлагыг хангаж, байгууллагын тань нэр хүнд болж чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
Манай Ситинэт компаний брэнд болсон Corporate бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Өдөр тутмын үйл ажиллагаандаа 10-аас дээш компьютер ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад зориулсан уг бүтээгдэхүүн маань шилэн кабелийн холболт бүхий өндөр хурдны интернэтийн үйлчилгээг танай байгууллагад үзүүлэхэд оршино.
Та манай Corporate үйлчилгээг сонгосноор 1mbps-10mbps холболтын хурд хүртэлх өргөн сонголт түүнчлэн 24 цагийн байнгын холболт, интернэтэд холбогдох компьютерийн тоонд хязгаарлалт байхгүй бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааран 1-8 статик IP хаяг мөн өгөгдөл дамжуулах, татах зэрэгт хязгаарлалт байхгүй (unlimited download/upload) зэрэг олон онцлог давуу талыг эдлэх боломжтой болно.
Хязгааргүй интернэтийн зэрэгцээ байгууллага хоорондын сүлжээ (VPN), веб сервер байршуулах (Web hosting), и-мэйл сервер байршуулах (Mail hosting), сервер байршуулах (Server hosting), домайн нэрний үйлчилгээ зэрэг нэмэлт үйлчилгээг давхар хөнгөлөлттэйгөөр эдлэхийг санал болгож байна.
Тантай хамтран ажиллана гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг болно.
Байгууллагад зориулсан үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох урамшууллыг доорх утсаар лавлана уу.
Байгууллага хариуцсан менежерийн утас: 88112524, 88112534, 88111340, 88116445, 88110398
Маркетингийн алба: 7011 0931

