Өрхийн хэрэглээнд зориулагдсан энэхүү бүтээгдэхүүн нь шилэн кабель болон гэрийн телефон утасны шугам (ADSL)-аар дамжуулан, өндөр хурдны интернэтэд (Download/Upload хязгааргүй) холбогдох боломжийг хэрэглэгч танд олгож байна.
Та шилэн кабелийн 512 Kbps - 3 Mbps хүртэлх 6 төрлийн хурдны, ADSL технологийн 512 Kbps - 3 Mbps хүртэлх 7 төрлийн хурдны сонголтуудаас өөрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээ сонгох боломжтой. Өрхийн хэрэглэгчид зөвхөн тухайн өрхд зориулсан нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтайгаар интернэтэд холбогдох ба хэрэгийн хүсэлтээр нууц үгийг өөрчилж болно.
‘Asymmetric Digital Subscriber Line’ буюу ADSL технологи нь таны телефон утасны шугамыг өндөр хурдны интернэт шугам болгон хувиргах бөгөөд та утсаар ярих болон интернэтэд холбогдох үйлдлийг зэрэг хийх боломжтой. Мөн таны гэрийн телефон утасны ярианы төлбөр дээр ямар нэгэн нэмэлт төлбөр нэмэгдэхгүй болно.



